Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тойм

2019-10-04   |   Админ

09:30
Зорчигч тээврийн нэгдэл ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Сундуй, Д.Хатанбаатар нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг үндэслэн Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 2.4, 4.15.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч нарын шийтгэлийн хуудсыг 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв.
 
10:00
Мөнгөнгануу ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т заасныг баримтлан шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримт гаргуулах үндэслэлээр 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 30 минутад хийхээр товлов.
10:30
Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
10:30
Д.Сонинчулууны нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
11:00
Баян хишиг хараа ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын Комисст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Долгорсүрэн 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13:30
Чулуун эрдэнэс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Засгийн газар, Ашигт малтмал Газрын тосны газрын даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.