Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-10-07   |   Админ

 

09:00
Ё.Шинэхишигийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот, төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
09:00
Интерсеарч ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Одмаа
Захиргааны хрэг шүүхэд хянан шидйвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
09:30
О.Түмэн-Өлзий нарын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Я.Болд, улсын байцаагч Б.Эрдэнэхуяг нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Батсүрэн 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.12-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын байцаагч нарын гаргасан захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэв.
10:00
Уян ган ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газар/Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 10:00
Н.Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт хөгжлийн газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов.
10:00
Г.Гантөмөрийн нэхэмжлэлтэй, МУ-ын Засгийн газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Одмаа 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10:30
Эко Алтан заамар ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг тус тус үндэслэн хариуцагч Саран, хариуцагчийн өмгөөлөгчийг оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлов.
11:00
Ө.Рэнцэнпэлжидийн нэхэмжлэлтэй, Монголын Хуульчдын Холбоонд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т тус тус заасныг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов. 
11:00
Б.Батдэлгэрийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12-т тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 
10:30
Монгол улсын эрдмийн их сургуулийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /Хуучнаар Төрийн өмчийн хорооны чиг үүрэгтэй холбоотой/-т холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг тус тус үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболдыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов..
11:00
Хар дун ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэв.
11:00
Ай Би Эс Австри Жи Эм Би Эйч ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Дуламсүрэн 
2019.10.08-ны өдрийн 09 цаг 00 минутаас үргэлжлүүлэхээр шүүх хуралдаан завсарлав. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
13:30
Тулга энх ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол улсын Их Сургуулийн түр орлон гүйцэтгэгчид холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгонн актын биелэлтийг 3 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэв. 
13:30
Бапкер ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж жич товлохоор болов. 
14:00
Хөвсгөл далайн эзэд  ТББ-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Оюумаа, шүүх бүрэлдэхүүнд шүүгч 
Д.Чанцалням, шүүгч Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 зүйлийн 109.2-д заасныг удирдлага болгон мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-д заасныг баримтлан Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Сангийн сайд, Монгол улсын Засгийн газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тухайн шүүхийн хэргийн харъяаллын бус гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
14:00
Монгол ураниум ресурс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
14:30
Синчи ойл ХХК-ийн нэхэмжлэлтэй, ШӨХТГ-н улсын байцаагч П.Номин-Эрдэнэд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад товлов.
15:00
Пегматит майнинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч О.Оюунгэрэл 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг тус тус үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
16:00
Альшаа хайрхан  нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.