Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-10-08   |   Админ

09:00
П.Давхарбаярын нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот, төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хэргийн материалтай танилцах хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов..
10:00
Дардан говь ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль Орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах, нэмэлт нотлох баримт гаргуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов. 
10:30
Д.Золбаярын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6, 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч талаас гаргасан “Нотлох баримт гаргуулах” тухай хүсэлтийн зарим хэсгийг ханган хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримт зайлшгүй шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.
10:30
Монголын Төмөр зам ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсөв орлого хяналтын газрын улсын байцаагч Ц.Энхнаранд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
 10:30
Ар асгат уул ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль Орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.
11:30
Б.Доржпаламын нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг тус тус үндэслэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
11:30
Нийслэлийн прокурорын газрын нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Л.Долгормаад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-т заасныг баримтлан дүгнэлт гаргагчийг оролцуулан шүүх хуралдааныг явуулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 00 минутанд хийхээр товлов..
13:30
А.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй, МУИС-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан хариуцагчаас хариу тайлбар авах, нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлов.
13:30
Оюу толгой ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын улсын бацаагчид холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.6-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч талын зарим хүсэлтийг хангаж шийдвэрлэв.. 
14:00
С.Цэрэндуламын нэхэмжлэлтэй, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэвт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэв. 
14:00
Хос фрэндс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /Хуучнаар Төрийн өмчийн хорооны чиг үүрэгтэй холбоотой/-т холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 107.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан маргаан бүхий актыг дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
14:00
А.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг тус тус баримтлан мэтгэлцэх зарчмын үүднээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
14:00
Батсээр ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Батсүрэн 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
15:00
Чинхуа мак нарийн сухайт ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсөв орлого хянатын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Т.Баасан, Ж.Янжмаа нарт  холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч У.Бадамсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол гаргагч гомдлын шаардлагаасаа татгалзасныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.