Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын сул орон тооны талаарх мэдээлэл

2019-10-10   |   Админ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 

Тамгын газрын сул орон тооны талаарх мэдээлэл

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс  2019 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт нийт 59 шүүхийн захиргааны ажилтан ажиллахаар орон тооны хязгаарыг баталж өгсөн. Өнөөдрийн байдлаар тус шүүхэд шүүгчийн туслахын 2 орон тоо, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын 4 орон тоо нийт 6 сул орон тоо байгааг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2   /Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.../-т заасны дагуу мэдээлж байна.