Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Говьсүмбэр аймгийн Захиргааны шүүхийн хамт олон тус шүүхтэй танилцав

2019-10-30   |   Админ

      Говьсүмбэр аймаг дахь анхан болон давж заалдах шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувд, Дотоод зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүнбаяр, мэдээлэл технологийн мэргэжилтэн Э.Батзул, архив, бичиг хэргийн эрхлэгч, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын хамт 2019 оны 10 дугаар сарын 25-ны баасан гаригт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцохоор хүрэлцэн ирлээ. 
 
 
     Энэ үеэр тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбаатар зочдыг албан өрөөндөө хүлээн авч өөрийн шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, шүүгч, захиргааны албан хаагчдын талаар танилцуулга мэдээлэл хийсэн юм. Мөн тус шүүхийн “Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсэг” болон дотоод “Мэдээллийн сан”, мөн шүүхийн пэйж хуудаст нэвтрүүлэн ажиллаж байгаа чат пот, “Шүүхийн үйлчилгээний төв”-д байрлах цахим хөтөч, “Нээлттэй танхим” архив зэргийн өдөр тутмын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч ажиллав. 
 
 
     Шинээр хэрэгжүүлж буй эдгээр ажлыг тус шүүхийн хамт олон илүү сонирхож, өөрийн шүүхийн үйл ажиллагаатай уялдуулан нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа энэ үеэр илэрхийлж байв.