Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны тойм

2019-11-01   |   Админ

10:00
М.Ганчимэгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10:30
Ай Би Эс Австри Жи Эм Би Зэт ХХК-ийн нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яаманд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч У.Бадамсүрэн
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
14:00
Дэлгэрэх баян өгөөж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шаардсан нотлох баримт ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав. 
14:00
С.Наранцогтын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Дуламсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулав.