Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-11-06   |   Админ

09:30

Сэрүүн ой ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

Даргалагч шүүгч А.Насандэлгэр

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримт хангалттай цуглараагүй үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав.

10:00
П.Даваанямын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын, Автозамын хяналтын улсын байцаагч В.Мягмарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

Даргалагч шүүгч У.Бадамсүрэн

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч талаас эвлэрэх хугацаа олгооч гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав.

10:00

Сора ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль Орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

Даргалагч шүүгч А.Сарангэрэл

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цаг 00 минутад хийхээр товлов.
10:00

Б.Жавзангийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

Даргалагч шүүгч Д.Чанцалням

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шаардсан нотлох баримт ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав.

10:00
Буянт цагаан бодь ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

Даргалагч шүүгч Д.:Оюумаа

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шаардсан нотлох баримт ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав.

10:30

Тийс монгол ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын УТОХГ-ын улсын байцаагч Д.Батжаргал, Ц.Базарсүрэн, Ц.Нансалмаа нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

Даргалагч шүүгч М.Батзориг

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10:30

Б.Батбаярын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дарга, Ниийслэлийн Татварын газрын дарга, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд тус тус холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

Даргалагч шүүгч Д.Халиуна

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч талаас эвлэрэх хугацаа олгооч гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав.

11:00

Ц.Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.

11:00

Мардан ресурс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газар /Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд

Даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.1.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
11:30

Эск инженеринг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

Даргалагч шүүгч Д.Чанцалням

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасны дагуу хамтран хариуцагч татах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов.

13:30

Анома ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

Даргалагч шүүгч Д.Халиуна

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товлов.
13:30

Сод монгол ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Наранцэцэгт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

Даргалагч шүүгч Б.Батзориг

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

14:00

С.Лхагвагийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

Даргалагч шүүгч Ц.Батсүрэн

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн гуравдагч этгээд нарыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.

14:30

Очоо ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль Орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

Даргалагч шүүгч А.Насандэлгэр

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримт хангалттай цуглараагүй үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав.