Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-11-06   |   Админ

09:00
Хьюндай ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол улсын сангийн яаманд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шаардсан нотлох баримт ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав.
09:30
Тридум э-Секюрити ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13 цаг 30 минтад хийхээр товлов. 
09:30
Ц.Бахархалын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч У.Бадамсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулав.
09:30
Хөдөлмөрийн үндэсний сан ТББ-ын нэхэмжлэлтэй, Үндэсний хөгжлийн газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Дуламсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулав.
10:00
Гүн билэг гоулд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны Газрын кадастрын хэлтсийн даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минтад хийхээр товлов.
10:00
Ази фарма ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гэмтэл, Согог судлалын үндэсний төвийн даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Оюумаа 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулав.
10:00
Ц.Цогбадрахын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг тус тус баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутанд хийхээр товлов..
11:00
Б.Лувсанжамц нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч У.Бадамсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шаардсан нотлох баримт ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав.. 
11:00
Б.Мөнхгэрэлийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-д заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
10:30
Д.Одонтуяагийн нэхэмжлэлтэй, Баязүрх дүүргийн 24-р хорооны Иргэдийн Нийтийн хуралд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шаардсан нотлох баримт ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав.
10:30
Монгол ойл шэйл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
11:00
Б.Чогсомын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-д заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов. 
11:00
Дельта гоулд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-д заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов. 
11:30
Ч.Мөнхцацралын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов. 
11:30
Эрэл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
11:30
П.Болормаагийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шаардсан нотлох баримт ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав. 
13:30
Э.Болорчулууны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Одмаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 -д заасныг удирдлага болгон мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар гуравдагч этгээд татах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамжинд гомдол гаргасан тул  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаж ирүүлэх хүртэлх хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулав.
13:30
Иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо ТББ-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хот, Төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу хариуцагчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
13:30
"Скифсак" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Цэндээхүүд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14:00
С.Отгонсүрэн нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шаардсан нотлох баримт ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав.
14:00
Б.Рэнцэндоржийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт тус тус холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шаардсан нотлох баримт ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав..
14:00
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн нийтийн хурлын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Хариуцагч тал шүүгчийн захирамжид гомдол гаргахаар болсон тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс уг хэргийг хянаж ирүүлэх хүртэл хугацаагаар шийдвэрлэв.
14:30
Эрдэм Деневер ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Одмаа
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулав.