Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-11-07   |   Админ

09:00
Д.Батжаргалын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан шүүх хуралдаанд нэмэлт нотлох баримт шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
09:00
Б.Болдмаагийн нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлов.
09:00
А.Батбаатар нарын нэхэмжлэлтэй, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-т холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Дуламсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8-т заасныг тус тус үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. 
09:30
А.Отгончимэгийн нэхэмжлэлтэй, Монголын хуульчдын холбоонд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шаардсан нотлох баримт ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав.
10:00
Т.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шаардсан нотлох баримт ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав.
10:00
Ч.Дэмбэрэлсүрэнгийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
10:00
Г.Батбаатарын нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч У.Бадамсүрэн 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шаардсан нотлох баримт ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав.
10:30
П.Раднаабазарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шаардсан нотлох баримт ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав. 
11:00
Түшиг даймонд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдох маргааныг хянан хэлэлцээд
Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
11:30
Гүн билэг орд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газар/Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шаардсан нотлох баримт ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав.
11:30
С.Отгонжаргалын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасны дагуу гуравдагч этгээд шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдааныг хойшлуулав.
11:30
М.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шаардсан нотлох баримт ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав. 
13:30
Эко алтан заамар ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов. 
13:30
Ю Би Констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шаардсан нотлох баримт ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав. 
13:30
Таван богд трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Х.Наранчимэг, Ч.Нарантуяа нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн ар гэрд ажил явдал гарсан гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав. 
14:00
Тайшен девелопмент ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсөв хяналтын газрын Татварын улсын байцаагч Ч.Сарангэрэлд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 54 дүгээр зүйлийн 54.2, 55 дугаар зүйлийн 55.1-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн хүсэлтийг хангаж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.6, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 65 дугаар зүйлийн 65.1.7-д тус тус зааснаар нотлох баримт цуглуулахаар Дунд-Говь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэв. 
14:00
Эй Ай Эм Эм ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 00 минутанд товлов.