Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-11-12   |   Админ

09:30
Кредит монгол ББСБ-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн боловсролын газрын даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг баримтлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Соёлмааг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутанд хийхээр товлов. 
10:00
Өргөө майнинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч У.Бадамсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.4-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүүгчээс татгалзсан тул шүүх хуралдааныг тодорхой бус хугацаагаар хойшлуулсан.
10:00
Ш.Номин-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Тагнуулын ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
10:00
З.Үүрцайхын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 
106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
10:00
Баттрейд Си ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.Цэндээхүүд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11:00
Соронзон толгой ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 -т заасны  дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
11:30
Магнай трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын УТОХГ-н Татварын улсын байцаагч М.Алтангэрэл, П.Отгонсүрэн нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13-д заасныг удирдлага болгон гомдол гаргагчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11:30
Р.Пүрэвээгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
12:00
Ханбогд Эксплорэйшн ХХК-ийн  нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов. 
13:30
Н.Отгонтуяагийн нэхэмжлэлтэй, Боловсрол, Шинжлэх Ухааны сайдад холбогдох маргааныг хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч У.Бадамсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлов.
13:30
Ард даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн Зохицуулах хорооны улсын байцаагч Ж.Өнөрболдод холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14:00
Хурай ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль Орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг баримтлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цаг 00 минутанд хийхээр товлов.
14:00
Б.Нансалмаагийн нэхэмжлэлтэй, Байгаль Орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу ирээгүй оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов. 
14:00
Баяннэмэх интер ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов. 
15:00
Д.Сайнзаяагийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Батсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов. 
15:00
Улсын их дэлгүүр ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Ц.Энхжаргалд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.