Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тойм

2019-11-11   |   Админ

09:30
Б.Галцогийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүрэг иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч У.Бадамсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 00 минутад хийхээр товлов.
09:30
Онги голынхон хөдөлгөөн ТББ-ын нэхэмжлэлтэй, Засгийн газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай тул, шүүх хуралданыг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.
09:30
Д.Баярмаагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газрын албанд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж болгож шийдвэрлэв. 
10:00
С.Түвшинтөгсийн нэхэмжлэлтэй, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчид холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10:00
БЗД-ийн ИТХ-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын Улсын байцаагч Б.Ганзоригт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
10:00
Улаанбаатар сүлжээ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дэргэдэх улсын орлого хяналтын газрын хянан шалгах хэлтсийн улсын байцаагч С.Энхзулд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Одмаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товлов.
10:30
Түмэн айл инвест ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг оролцуулах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товлов.
10:30
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Одмаа 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасны дагуу тус хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэв.
11:00
С.Сэр-Одын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч У.Бадамсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов. 
11:00
Тайкүүн трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргад холбогдох маргаан А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг тус тус баримтлан шүүх хуралдааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
11:00
Эрдэм деневер оюун ухаан ХХК-ийн  нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.
11:00
Сhina energy engineering group-ын нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яаманд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийг тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутанд хийхээр товлов.
13:30
Эм Си Пи Си Жи Ар ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зам Тээврийн хөгжлийн яаманд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна шүүх бүрэлдэхүүнд шүүгч А.Насандэлгэр, шүүгч У.Бадамсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчид даалгаж шийдвэрлэв.  
14:00
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов. 
14:00
Чандмань СӨХ-ийн нэхэмжлэлтэй, БЗД-ийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 00 минутад хийхээр товлов. 
14:00
Монгол телевиз ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн54.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
15:00
Имперал метал ХХК-ийн нэхэмжлэлтэй, Засгийн газар, Хүнс, Хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглах захиргаанд нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Батсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов.