Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2019-11-28   |   Админ

09:30
Номин холдинг ХХК-ийн  нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10:00
Кредит монгол ББСБ-ын нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 
тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6, 96 дугаар зүйлийн 96.2-т тус тус заасны 
дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийн заримыг нь хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй шүүгчийн захирамжид гомдол гаргахаар болсон тул шүүх хуралдааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлж ирэх хүртэл хойшлуулав. 
10:00
Х.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 
тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6, 96 дугаар зүйлийн 96.2-т тус тус заасны 
дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийн заримыг нь хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргахаар болсон тул шүүх хуралдааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлж ирэх хүртэл хойшлуулав. 
10:00
Пегасус ложистик групп ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Түмэнжаргал, О.Батдорж нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хавтас хэрэгтэй танилцах хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлов.
11:00
Эс Си Эм ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч О.Оюунгэрэл 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хавтас хэрэгтэй танилцах хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
11:00
Эск инженеринг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох маргааныг шүүх хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулав.
11:30
Г.Базархүрэлийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу гэрчээр Бямбадоржийг ороцуулах, нотлох баримт гаргуулах шаардлагатай үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.
13:30
Д.Оюунхүүгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Одмаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13:30
Д.Хоролдамбын нэхэмжлэлтэй, Монгол улсын Засгийн газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Дуламсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу хариуцагч талаас гаргасан хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
14:00
Хурай ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12- т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 
14:00
Б.Нансалмаагийн нэхэмжлэлтэй, Байгаль Орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэлслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов. 
14:00
Л.Борын нэхэмжлэлтэй, АМГТГ-ын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу нэмэлт нотлох баримт шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов. 
14:00
Тэргүүн чансаа ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Тендрийн үнэлгээний хороонд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч У.Бадамсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов. 
14:30
Д.Лувсанцэрэн нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газрын албанд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов. 
15:00
Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов.
15:30
Номин тав трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу ирээгүй оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13 цаг 30 миунтад хийхээр товлов.
15:30
Санчир-Ундрах ХХК-ийн  нэхэмжлэлтэй, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Ц.Одмаа 
захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т заасны дагуу шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэв.
16:00
Булаг сүүж майнинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов.