Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Бүтэн жилийн ажлын тайлангаа хэлэлцлээ

2019-12-30   |   Админ

Бүтэн жилийн ажлын тайлангаа хэлэлцлээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны шүүн таслах ажлын бүтэн жилийн тайлангаа 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцлээ.

Тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэн болон шүүгч нар Тамгын газрын дарга Д.Ганбаатар захиргааны албан хаагчид бүгд оролцсон тайлангийн хурлыг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн удирдан зохион байгуулав.

Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн  шүүн таслах ажлаа тайлагнасны дараа, Тамгын газрын дарга Д.Ганбаатар тамгын газрын тайлангаа шүүгч ажилчдад танилцуулав. 

Тайлангийн үеэр Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нар шүүгч, ажилтнуудын асуултад хариулж цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх асуудлын талаар харилцан санал, бодлоо хуваалцсан юм.