Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2020-01-03   |   Админ

10:00
Сээкл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.Цэндээхүүд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 10:00
Монголын алтан аялал ХХК-ийн нэхэмжлэлтэй, БЗД-ийн ИТХ-д холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдааны бүрэлдэхүүний асуудалыг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
11:00
Б.Дөлгөөний нэхэмжлэлтэй, Монголын хуульчдын холбоо, хуульчдын мэргэжлийн шалгалтын асуудал хариуцсан хороонд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу нэмэлт нотлох баримт шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.
 14:00
Тэргүүн чансаа ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч У.Бадамсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлов.
15:00
Н.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, Нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч Б.Сансармаад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
11:00
 Шунхлай трэйдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчий төлөө газрын Улсын байцаагч У.Халиунаа, Д.Мөнхсолонго, Л.Амгалан нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.