Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2020-01-08   |   Админ

09:30
Ц.Өлзийтогтохын нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн "Ажлын хэсэг байгуулах тухай" А/130 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн ахлагч Д.Совдод холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов.
09:30
Хайрхан толгой коал ХХК -ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хамтран хариуцагчид гардуулах, хариу тайлбар авах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
10:30
Андгай ХХК -ын нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: А.Насандэлгэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хамтран хариуцагчид гардуулах, хариу тайлбар авах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
10:30
Д.Энхдэлгэрийн нэхэмжлэлтэй,  Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт ирэх хүртэлх хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэв.
10:30
Жи Эн Ти Эл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Уул уурхай хүнд үйлвэрийн яамны эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тодорхойгүй хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулав..
10:30
Халиун проперти ХХК-ийн нэхэмжлэлтэй, Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нотлох баримт зайлшгүй шаардлагатай гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов.
11:00
Мобиком корпорацийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ш.Цэрэндуламд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: О.Оюунгэрэл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх боломжоор хангах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 01 дүгээр сарын 22 -ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
11:00
Содон фүүдс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Н.Долгорсүрэн 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх боломжоор хангах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлов.
13:30
М-Амор ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч А.Болормаад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: У.Бадамсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
14:00
Ю Энд Би  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Оюумаа 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.14-д тус тус заасныг баримтлан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14:00
Н.Төрбатын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Батсүрэн 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
14:00
Альшаа хайрхан ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв..