Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2020-01-10   |   Админ

09:00
Онч шийдэл ТББ-ын нэхэмжлэлтэй, Хүнс, Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэринй сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн ирээгүй хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцулах шаардлагатай гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлов.
11:00
Б.Цогоогийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг хянаж үзээд:
Даргалагч шүүгч Ц.Одмаа
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж шийдвэрлэв.
11:00
Бат дөлгөөн мөрөн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлов.
14:00
Үлэмж Агь катринг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Мөнхбаатар, Б.Ариунгэрэл, Ц.Цэвэлмаа нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Батсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.14-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
15:30
Д.Мөнх-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-т заасны дагуу шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэлх хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулав.