Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ

2020-01-15   |   Админ

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 166 дугаар тушаалаар батлагдсан хяналт, шинжилгээний ажлын хэсэг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт ажиллав.
 
      Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Отгонцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах, шүүхийн хүний нөөцийг удирдах болон төсөв санхүү, дэд бүтцийг удирдах, албан хэрэг хөтлөлт, архивын баримтын бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт, мэдээллийн технологийн үйл ажиллагаа, нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлээр хяналт-шинжилгээ хийлээ. 
Ажлын хэсгээс Тамгын газрын үйл ажиллагааны чиглэл бүрт хийсэн хяналт-шинжилгээний тайлангаа 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад тавьсан юм. Хяналт шинжилгээгээр тус шүүхийн "Тамгын газрын үйл ажиллагааг хэвийн, хангалттай ажиллаж байна” гэж дүгнэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл өгч ажиллав.
 
 
 
      Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн хурлын үеэр тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн болон шүүгч нарын зүгээс дутуу 2 орон тоог нөхөх, нөлөөллийн мэдүүлэг, нэр төр алдар хүндэд халдаж буй сошиалын асуудалд хэрхэн хандах зэрэг асуудлын талаар асууж тодруулсан юм. 
 
     Ажлын хэсгийнхэн шүүгч нарын санал хүсэлтэд хариулт өгч, зарим саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагуудад уламжлахаар болж хурал өндөрлөв.