Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны тойм

2020-01-31   |   Админ

09:30
Хан Алтайн тоосго ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: У.Бадамсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулйн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 00 минтад хийхээр товлов.
10:00
Нью голден кроун ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
10:00
Д.Батжаргалын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй тул нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэв.