Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2020-02-06   |   Админ

09:00
Очит Уул ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол улсын Засгийн газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Н.Долгорсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан эвлэрэх боломж олгох хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
09:00
Бужгар орд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын улсын орлого, хяналтын татварын улсын байцаагч Ц.Хандаа, Д.Цэндмаа нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч У.Бадамсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2, 54 дүгээр зүйлийн 54.1.6, 54.2, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
09:00
Монгол улсын эрдмийн их сургууль БСБ-ын нэхэмжлэлтэй,  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /Хуучнаар Төрийн өмчийн хорооны чиг үүрэгтэй холбоотой/-т холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Оюумаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан хариуцагчийг дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл 6 сарын хугацаанд маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэв.
10:00
Кредит монгол ББСБ-ын  нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч С.Ганбат
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргахаар болсон тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэр хянагдаж ирэх хүртэл хугацаагаар хойшлуулав.
10:00
Отгонтэнгэр оргил ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Н.Долгорсүрэн:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэмэлт нотлох баримт гаргуулах хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
10:00
Г.Чимэддашийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг дарга С.Амарсайханд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Мөнхзул
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов.
10:30
"Монгол чадал энтейрнэшнл энержи" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: У.Бадамсүрэн 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагт хийхээр товлов.
13:30
Анома ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Халиуна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.
14:00
Х.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Н.Долгорсүрэн 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль зүйн туслалцаа авах хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлов.
15:00
Сэншивэе монгол ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргахаар болсон тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэр хянагдаж ирэх хүртэл хугацаагаар хойшлуулав.