Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2020-02-07   |   Админ

09:00
Х.Оюунчулууны нэхэмжлэлтэй, Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Дуламсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
10:00
П.Болормаагийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Чанцалням  
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.14-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10:00
Говийн чулуу ХХК -ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: У.Бадамсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдаан хойшлов.
10:00
Эхлэл ургац ХХК-ийн нэхэмжлэлтэй,  Эрдэнэс таван толгой ХХК-д холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч тендэрийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчтэй оролцох хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
10:30
Н.Жавзмаагийн нэхэмжлэлтэй, Монгол улсын ерөнхий сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 96 дугаар зүйлийн 96.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн зарим хүсэлтийг хангаж үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүх хуралдааныг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
11:30
Эрдэнэсийн хотхон ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газар, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хамтран хариуцагч татах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, жич товлохоор болов.
14:00
О.Бүжинлхамын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Г.Мөнхтулга
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов.
15:30
Нитро сибир азиа ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч хариуцагчид гардуулах, хамтран хариуцагчаар Байгаль орчин аялал жуулчлалын яамыг оролцуулахаар, шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.