Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Covid-19 /шинэ коронавирус/-ын халдвараас Өөрийгөө хамгаалж, бусдыг хүндэтгэсэн танд баярлалаа

2020-02-21   |   Админ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Covid-19”/шинэ коронавирус/-ын халдвараас сэргийлж Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулж гаргасан Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/161 тоот албан бичгийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар “Өөрийгөө хамгаалж, бусдыг хүндэтгэсэн танд баярлалаа” уриан дор олон ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:
 
1. Байгууллагын шүүгч, ажилтнуудад нэг удаагийн амны хаалт /600 амны хаалт/ долоо хоног бүр тарааж, гар ариутгагч гель өрөө тасалгаанд байршуулж, бактерийн эсрэг савангаар хангав, 
2. Тус шүүхийн шүүгч, ажилтнуудын өрөө тасалгаанд ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж байна,
3. Шүүх хуралдааны дараа өрөө, тасалгаанд агааржуулалт хийх, богино хугацаанд кварцийн гэрлийн туяагаар тогтмол ариутгах,
4. Шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн халууныг зайнаас хэмжигч багажаар тогтмол хэмжиж, амны хаалтгүй иргэдийг нэвтрүүлэхгүй байх, 
5. Мөн шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн гарыг ариутгах үүднээс үүдний цагдаа, цахилгаан шатны хажууд гар ариутгагч байршуулж, давхар бүрт /2-5 давхар/ байрлах ариун цэврийн /эрэгтэй, эмэгтэй/ өрөөнд бактерийн эсрэг саван байршуулав,
6. Эрүүл мэндийн яамнаас гаргасан анхааруулга, сэрэмжлүүлэгийг шүүгч, ажилтнууд болон иргэдэд мэдээлэх, брошюрийг тогтмол тараах, байршуулах зэрэг ажлыг хийж байна. 
 
 
 
 
 
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар