Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ АЖ АХУЙ НЭГЖ, ИРГЭДИЙН АНХААРАЛД

2020-03-10   |   Админ

 
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 
ШҮҮХЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ АЖ АХУЙ НЭГЖ,  ИРГЭДИЙН АНХААРАЛД
 
      Монгол Улсад COVID-19 /коронавирус/ вирус илэрсэнтэй холбоотойгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа билээ. 
     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ЕШ2020/0200 тоот захирамж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/21 тоот тушаалаар 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд товлогдсон шүүх хуралдаан, нэхэмжлэл, гомдол, хүсэлт зэргийг биечлэн хүлээж авахгүй байх зэргээр үйл ажиллагаагаа тодорхой хугацаагаар зарим хэсгийг хязгаарлах шийдвэр гарсныг үүгээр мэдэгдэж  байна.
 
Шийдвэр гарсантай холбогдуулан шүүхээр үйлчлүүлэх иргэд, аж ахуй нэгжүүдэд дараах мэдээллийг хүргэж байна. Үүнд:
 
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийг шуудангаар хүлээн авч байна.  
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт болон шүүхийн тамгын газарт ирүүлэх хүсэлт, албан бичгийг  zakhirgaa_tg@shuukh.mn и-мэйл хаягаар хүлээн авч байна.
 
Мөн тендерийн тодорхойлолт авах хүсэлт /албан тоот, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлбөр төлсөн баримт-1ш тодорхойлолт 10,000 төгрөгийг 100900005001 тоот төрийн сан банкны дансанд тушаасан баримтын хуулбар/-ийг PDF форматаар zakhirgaa_tg@shuukh.mn и-мэйл хаягаар хүлээн авч байна.
 
3. ЖИЧ: Шуудангаар болон байгууллагын и-мэйл хаягаар хүлээн авсан баримтын хариуг эргүүлэн мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаараа тодорхой бичиж ирүүлнэ үү. 
4. Бусад мэдээллийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  admincourt.gov.mn вэб сайт болон тус шүүхийн  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх пэйж хуудаснаас авах зэрэг боломжийг  бүрдүүлснээр шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн тасралтгүй явуулж байна.
 
Иймд үүсээд байгаа нөхцөл байдалд уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, хамтран ажиллахыг уриалж байна. 
 
ХОЛБОО БАРИХ УТАС: 11331061/мэдээлэл лавлагаа/, 11331060 /бичиг хэрэг/
 
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР