Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шүүгч, ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлав

2020-03-16   |   Админ

 
        Дэлхийн нийтийг хамарсан шинэ төрлийн Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд сайн дураараа нэг өдрийн цалингаа хандивлахыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад уриалсан билээ.
Иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж, халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй эмнэлэг, онцгой байдал, цагдаа, гааль зэрэг мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдад зориулан нэг өдрийн цалингаа хандивлах уриалгыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч, ажилтнууд дэмжлээ.
 
         Тус шүүхийн 17 шүүгч, шүүхийн тамгын газрын 55, нийт 72 албан хаагч сайн дурын үндсэн дээр коронавирус (COVID-19)-т халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан нэг өдрийн цалин болох 3.430.989 /гурван сая дөрвөн зуун гучин мянга, есөн зуун наян есөн мянга / төгрөгийг хандивлаж, Онцгой байдлын ерөнхий газрын төрийн сангийн 100900031405 тоот дансанд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлэв.