Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тойм

2020-05-14   |   Админ

09:00
Дай цэцэн ХХК-ийн  нэхэмжлэлтэй, Ниийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч И.Баттөгс, А.Урангуа нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
09:00
Ч.Буянжаргалын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Г.Мөнхтулга
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
10:00
Оюутолгой ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Д.Энхсайхан, тус газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр, хяналтын байцаагч Г.Батбаяр Д.Сансардарьмаа нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: С.Ганбат
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-т заасныг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэв. 
11:00
Э.Намжилцэрэнгийн нэхэмжлэлтэй, Баянзүрх сүхбаатар чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: У.Бадамсүрэн
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нотлох гаргуулах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов. 
11:00
Зүүнбаян рефайнэри ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Чанцалням
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 
11:30
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дэргэдэх үйлчилгээний төв ТББ-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн татаварын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Халиуна
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дүгээр зүйлд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11:30
Баянгол дүүргийн 197 дугаар цэцэрлэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн дотоод аудитын газрын санхүү хяналт шалгалтын улсын байцаагч Н.Наранчимэгт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: М.Батзориг
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
14:00
Б.Тэнгисийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: А.Насандэлгэр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т зааснаар хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангаж, тус хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 05 сарын 27-ны өдрийн 15 цаг 00 минутад хянан хэлэлцүүлэхээр хойшлуулав. 
14:00
Орифлейм монгол ХХК-ийн  нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын улсын байцаагч Н.Хандхүүд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Одмаа
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 08 цаг 30 минутад хийхээр товлов.
14:00
Нийслэлийн прокурорын газрын нэхэмжлэлтэй, Оргилболдод холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: С.Ганбат
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т зааснаар хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангаж, тус хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 15 цаг 00 минутад хянан хэлэлцүүлэхээр хойшлуулав..
14:00
Нийслэлийн прокурорын газрын нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Х.Нямдуламд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Батсүрэн
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв...
15:00
Танлон ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Чанцалням
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 00 минутанд хийхээр товлов.
16:00
"Арслан трэйд" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Чанцалням
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг баримтлан нэхэмжлэгч "Арслан трэйд" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.