Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2020-05-15   |   Админ

09:00
Зостресорсиз ХХК- ийн  нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулав.
09:00
Мянгат 15 СӨХ-ны  нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Батсүрэн
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 96 дугаар зүйлийн 96.1, 96.2, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдийн нотлох баримт гаргуулах болон үзлэг хийлгэх хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 
09:00
Хавтгайн Хангайн хурд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: У.Бадамсүрэн
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
09:00
Ч.Намбарнанзадын нэхэмжлэлтэй, Буянт-Ухаа дахь гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Ц.Жаргалд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Халиуна
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.