Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2020-05-18   |   Админ

09:30
Ц.Ганхүүгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Мөнхзул
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов. 
10:00
Лувсан данзан равжаа академи ТББ-ынн нэхэмжлэлтэй, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: С.Ганбат
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов. 
10:00
Н.Даваадоржийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Н.Долгорсүрэн
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий захиргааны актын биелэлтийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
10:30
Төгс тэмүүлэл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: М.Батзориг
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 12:00 цагт хийхээр товлов. 
13:30
О.Бүжинлхамын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Г.Мөнхтулга
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13:30
Манзушир тур ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг газар зохион байгуулалтын албанд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Мөнхзул
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.
14:00
Уудам оргил ХХК, Батбуудай ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын зохицуулалтын газрын хянан шалгагч улсын байцаагч Б.Цэрэнлхамд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
14:00
Монос Улаанбаатар ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Чанцалням
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон 32 дугаар зүйлийн 32.6-д зааснаар хариуцагчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 00 минутанд хийхээр товлов. 
14:30
Монголын худалдан авах аж үйлдвэрийн танхимын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Н.Дуламсүрэн
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15:30 цагт хийхээр товлов.
15:00
А.Цагаанчулуугийн  нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Б.Адъяасүрэн
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны  05 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
15:00
Улаанбаатар хотын банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагч О.Батмаад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: С.Ганбат
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
15:00
Хан-Уул дүүргийн прокурорын газрын нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Болормаад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
15:30
Асгат сервис ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: А.Сарангэрэл, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч А.Насандэлгэр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов. 
15:30
Оуяашиёоу ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Халиуна
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу нэмэлт нотлох баримт шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов.