Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2020-05-20   |   Админ

09:00
Орифлэйм монгол ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын улсын байцаагч Н.Хандхүүхолбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Одмаа
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 
09:30
Жем нет ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Мөнхзул
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
10:00
Интернэшнл тур ХХК-ийн  нэхэмжлэлтэй, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Оюумаа, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Чанцалням, шүүгч С.Ганбат
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
10:00
Г.Наранболдын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: М.Батзориг
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3 дахь хэсэгт заасныг  үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй тул нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэв. 
10:00
Р.Галбадрах нарын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Н.Дуламсүрэн
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг буцааж шийдвэрлэв.
10:00
Ц.Тунсагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: М.Батзориг 
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэлт нотлох баримт шаардлагатай гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлов.
10:00
Д.Дашзэвэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Батсүрэн
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 05 дугааар сарын 27-ны өдрийн 10:00 цагт болгож хойшлуулав. 
11:00
ДСТ ХХК-ийн  нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн татаварын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Одмаа
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
11:30
Хүчит шонхор ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Халиуна
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу хариуцагчийг солих, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов. 
13:30
Ч.Сайханбилэгийн  нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг дарга бөгөөд хотын захирагч С.Амарсайханд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Мөнхзул
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу хариуцагчийг солих, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
13:30
Протек ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны тендер шалгаруулалтыг явуулах үнэлгээний хорооны дарга Л.Цэвэлсүрэнд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Одмаа
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
13:30
Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Б.Адъяасүрэн
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.
14:00
С.Соёл-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Батсүрэн
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 96 дугаар зүйлийн 96.1, 96.2-т заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээд “Мэнтэ интернэшнл” ХХК-ийн төлөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.. 
14:00
Хаппи бьюлдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Э.Золзаяа, С.Золзаяа нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 15:00 цагт хийхээр товлов.
15:00
Икс Эм Си ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын төсвийн орлого хяналтын газар, Татварын улсын байцаагч Ч.Сарангэрэл, Б.Ундрал нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Ц.Мөнхзул
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.