Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

2017-09-29   |   Админ

              Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хамт олон тус шүүхэд ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр ерөнхий шүүгч Ц.Батсүрэн ахмадууддаа хандан “Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсч, эрүүл энх урт удаан наслахыг ерөөе” гэсэн юм.
Дараа нь ахмадуудаа төлөөлөн Н.Бавуудорж үг хэлсэн юм. “Биднийг хүндэтгэн хүлээн авч байгаа та бүхэндээ баярлалаа. Өчигдөр байгууллагаас баярын урилга өгөхөд маш их догдоллоо. Шөнө бараг л унтсангүй. Байгууллага, хамт олон гэдэг ийм хүчтэй байдаг юм байна. Шүүх маань үнэхээр сайхан болжээ.  Шижигнэсэн сайхан залуусаа харахад таатай байна. Та бүхэндээ үргэлж шударга үнэний талд байж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх их үйлст нь өндөр амжилт хүсье” хэмээв. Албан ёсны хүлээн авалтын дараа ерөнхий шүүгч Ц.Батсүрэн ахмадууддаа шүүхээ танилцуулж, гарын бэлэг гардууллаа. 
 
 
 
 
 
 
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх