Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Ёс зүй, Харилцан хандлагын чиглэлээр сургалт зохион байгууллаа

2017-10-02   |   Админ

 
             Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2017 оныг “Үйлчилгээний жил” болгосон. Үүнтэй холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2017 онд сургалтын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ удаад хөтөлбөрийн дагуу Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн хорооноос шүүхийн захиргааны ажилчдад зориулан “Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцан хандлага” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтыг тус хорооны дарга Ж.Цэцэгээ удирдан зохион байгуулж, гишүүн Ч.Мөнхболор, Х.Эрдэнэцогт, Э.Номин-Эрдэнэ нар дээрх сэдвийн дагуу тус тус мэдээлэл өгч, чөлөөт ярилцлага зохион байгуулав.