Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тойм

2017-10-09   |   Админ

10:00
Иргэн Д.Баттогтохын нэхэмжлэлтэй, ХНХ сайдад холбогдох төрийн албаны тухай маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж 2017 оны 10  дугаар сарын 23-ны  өдрийн 10:00 цагт хийхээр товлов.
 
11:00
“Трендмебель монголиа” ХХК нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, Зохицуулалтын газрын тендрийн үнэлгээний хороонд холбогдох тендерийн тухай маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга шүүх бүрэлдэхүүнд шүүгч Л.Өлзийжаргал
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж 2017 оны 10  дугаар сарын 23-ны  өдрийн 10:00 цагт хийхээр товлов.