Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шүүхийн захиргааны ажилтнуудаас мэргэшлийн түвшин тогтоох шалгалт авлаа

2017-10-09   |   Админ

              Шүүхийн ерөнхий зөдлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/42 дугаар тушаалаар Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох аргачлалыг баталсан. Уг аргачлалын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын шалгалтын комисс нийт 36 захиргааны ажилтан албан хаагчаас 2017 оны 10 дугаар сарын 03, 04-ний өдөр түвшин тогтоох шалгалт авлаа. 
Уг шалгалтын  комисст тус шүүхийн шүүгч Д.Халиуна, Хэргийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхболор, Дотоод зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Р.Отгонзаяа, Архив, бичиг хэргийн эрхлэгч Ж.Цэцгээ, Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал нар багтсан юм. Удирдамжийн дагуу шалгалтын комисс нь арга зүй, зохион байгуулалт, удирдлага, арга зүйгээр хангах үүрэгтэй.