Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2017-10-10   |   Админ

10:10
Ц.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох бүртгэлийн тухай маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч Д.Халиуна
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж 2017 оны 10  дугаар сарын 24-ний  өдрийн 10:00 цагт хийхээр товлов.
 
11:00
“Бөхөг түргэн”ХХК нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын тухай маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Даргалагч шүүгч Л.Батбаатар
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж 2017 оны 10  дугаар сарын 24-ний  өдрийн 14:00 цагт хийхээр товлов.
 
11:30
“Петрочайна Дачин Тамсаг” ХХК нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсд холбогдох нийгмийн даатгалын тухай маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Д.Халиуна 
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 
13:30
“Эм Ай Юу ОУДСургууль” З.Тамирийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын тухай маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч Д.Оюумаа шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Дуламсүрэн, Д.Халиуна
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 
14:30
М.Эрхэмбаяр, С.Санжятавын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох газрын тухай маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Н.Дуламсүрэн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Адъяасүрэн, Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 
10:00
“Дархан бор хужир” ХХК нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын татварын улсын байцаагч Ц.Сарантуяа, Х.Наранчимэг нарт холбогдох татварын тухай маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Д.Чанцалням шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Мөнхзул, Г.Мөнхтулга 
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.