Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Эрх зүйн актуудын загвар боловсруулах ажлын хэсэгт оролцох санал авах тухай

2017-10-12   |   Админ

Эрүү , иргэн, захиргааны хэргийн шүүхүүдэд хэрэглэгдэх эрх зүйн актуудын загвар боловсруулах ажлын хэсэгт орж ажиллах сонирхолтой шүүгч, шүүхийн захиргааны ажилтан нар дор дурдсан хаягуудаар 2017 оны 10 сарын 13-ны өдрийн дотор хүсэлтээ ирүүлнэ үү.  
 
Эрүү – munkhtuya@judcouncil.mn  /99002692/
Иргэн – bilgunzaya@judcouncil.mn /99902327/
Захиргаа – enkhtulga@judcouncil.mn  /99998741/