Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

“Нээлттэй шүүх” Сонгинохайрхан дүүрэгт ажиллав

2017-10-19   |   Админ

      Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2017 оныг “Шүүхийн үйлчилгээний жил” болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан тус шүүх “Нээлттэй шүүх” аяныг эхлүүлээд байгаа билээ. Сүхбаатар дүүргээс эхэлсэн аян энэ удаад Сонгинохайрхан дүүрэгт зочлов. Тус дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилчид болон хороодын Засаг дарга нар оролцсон энэхүү арга хэмжээнд дараах мэдээллийг өгч ажиллалаа. Үүнд шүүхийн бие даасан, ил тод нээлттэй байдлыг хангах ажлын хүрээнд “Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн”, “Захиргааны ерөнхий хууль” , Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн юм. Мэдээллийг тус шүүхийн Хэргийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхболор, Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал нар өглөө.
Мөн энэ үеэр шүүхийн танилцуулга, хууль сурталчилах тараах материал, гарын авлага тарааж ажиллав.