Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

“Нээлттэй шүүх” Баянгол дүүрэгт ажиллав

2017-10-31   |   Админ

        Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2017 оныг “Шүүхийн үйлчилгээний жил” болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан тус шүүх “Нээлттэй шүүх” аяныг эхлүүлээд байгаа билээ. Энэ удаад нээлттэй шүүх  Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилчдын урилгаар шүүхийн бие даасан, ил тод нээлттэй байдлыг хангах ажлын хүрээнд “Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн”, "Шүүхийн үйлчилгээ түүний ач холбогдол", Захиргааны ерөнхий хууль”, Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль зэрэг сэдвээр мэдээлэл өгч ажиллав. Мэдээллийг тус шүүхийн Хэргийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхболор, Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал нар өгсөн юм. Сургалтад нийт 50 орчим ажилтан, албан хаагч хамрагдлаа. Мөн энэ үеэр шүүхийн болон Захиргааны ерөнхий хуулийн танилцуулга, тараах материал, гарын авлага тарааж ажиллав.