Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шалгалтын үр дүнг тайлагнав

2017-11-02   |   Админ

Нийт Шүүхийн Захиргааны албан хаагчдаас өнгөрсөн сард түвшин тогтоох шалгалт авсан билээ. Тус шүүхийн шалгалтын комиссоос албан ёсны дүнг танилцуулах ажлыг өнөөдөр зохион байгууллаа. Мэдээллийн эхэнд шалгалтын нийлбэр дүнг комиссын ахлагч, Хэргийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхболор танилцуулав. Харин шалгалтын нэг хэсэг болох бодлого, эссэний сэдвийг тус шүүхийн шүүгч Д.Халиуна өгсөн бөгөөд бодлогын тухайд хэн юун дээр алдаж, юуг анхаарах байсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн эссэ, илтгэл хамгаалалт дээр бусдаасаа сонирхолтой бичиж, илтгэсэн хүмүүсийг тусгайлан танилцуулж, хамт олных нь өмнө эдгээр илтгэлийг дахин тавиуллаа. Төгсгөлд нь нийт захиргааны албан хаагчдын цаашид анхаарах зүйл, дутагдалтай тал дээр Тамгын газрын зүгээс анхаарч, сургалтын хөтөлбөр гарган ажиллахыг мэдэгдсэн юм.