Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Томуугийн вакцинд хамрагдлаа

2017-11-03   |   Админ

Томуу, томуу төст өвчний дэгдэлт эхэлж байгаатай холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар ХӨСҮТ-тэй хамтран  нийт шүүхийн шүүгч, захиргааны албан хаагчиддаа томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Томуугийн эсрэг вакцинд хамрууллаа. Энэхүү вакциныг хийлгэснээр ханиад хүндрэх, өвчилсний дараа бусдад халдаах эрсдэлийг бууруулна. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас тухайн жилийн найрлагыг жил бүр баталдаг тул вакцинд хамрагдах хүсэлтэй хүмүүс жил бүр шинээр хийлгэх шаардлагатай болдог аж.  Вакциныг хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтож, нэг жилийн туршид ханиад томуунаас хамгаалдаг байна. 
Вакцин хийлгэх зайлшгүй шаардлагатай хүмүүс
1.Ясли цэцэрлэгт явдаг бага насны хүүхдүүд
2. Хүн ам бөөнөөр цугладаг байгууллага, газарт ажиллаж, амьдардаг хүмүүс (Цэргийн албан хаагчид)
3. Эрүүл мэндийн болон үйлчилгээний байгууллагын ажиллагсад
4. Чихрийн шижин бөөрний үйл ажиллагааны алдагдал гэх мэт янз бүрийн архаг өвчний улмаас эмнэлгээр байнга үйлчлүүлэгсэд
5. Уушгины багтраа гэх мэт амьсгал болон зүрх судасны тогтолцооны архаг эмгэгтэй, өөрөөр хэлбэл ханиад томуугаар өвчилбөл уг өвчин хүндрэх эрсдэлтэй хүмүүс
 
Вакцин хийлгэж болохгүй хүмүүс
-Урьд өмнө томуугийн вакцинд эсвэл түүний найрлагад харшил өгч байсан хүмүүс
-Өндөг, тахианы маханд харшилтай хүмүүс
-6-аас доош сартай хүүхдүүд
Илэрч болох гаж нөлөө
Томуугийн вакцин аюулгүй, голдуу гаж нөлөө илэрдэггүй. Гэхдээ зарим тохиолдолд вакцин хийлгэсний дараа гаж нөлөө илэрч магадгүй тул 15 минутын турш сууж хүлээх хэрэгтэй. Вакцин тарьсан хэсэгт бага зэрэг хөндүүрлэх, хавдах, улайх, бага зэрэг халуурах зовиур нь вакцинд үзүүлэх бие махбодын хариу урвал сайн явагдаж байна гэж үзэх бөгөөд ихэнхдээ 1-2 хоногийн дараа арилна.