Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

“Үйлчилгээний байгууллагын онцлог, ажилтны хандлага” сэдэвт сургалт зохион байгууллаа

2017-11-08   |   Админ

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сард Захиргааны албан хаагчдаас түвшин тогтоох шалгалт авсан билээ.  Уг шалгалтын дүнд тулгуурлан сургалтын хэрэгцээгээ тодорхойлж, төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эхний сургалтаа ШЕЗ-ийн Судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл зүйч Ш.Батболдод хүсэлт тавьсны дагуу “Үйлчилгээний байгууллагын онцлог, ажилтны хандлага”, “Гэр бүлийн харилцаа” сэдвээр зохион байгууллаа. ШЕЗ-өөс 2017 оныг “Үйлчилгээний жил” болгон зарласа, мөн тус шүүх нь 2017 оны 07 дугаар сард өөрийн шүүхийн “Үйлчилгээний төв”-ийг нээсэнтэй холбогдуулан зохион байгуулсан уг сургалт цаг үеэ олсон, хэрэгцээтэй сургалтуудын нэг байлаа. 
 Сургалтын дараа захиргааны албан хаагчид холбогдох сэдвийн хүрээнд асуулт асууж, тус сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.