Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Хархорин сум дахь Сум дундын шүүхийнхэн туршлага солилцов

2017-11-10   |   Админ

     Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Д.Ганбат даргатай Тамгын газрын албан хаагчид 2017 оны 11 дүгээр 09-ний өдөр тус шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцохоор хүрэлцэн ирлээ. 
Энэ үеэр ерөнхий шүүгч Ц.Батсүрэн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын хамт олныг албан өрөөндөө хүлээн авч өөрийн шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаа, шүүхийн байрны талаарх мэдээлэл, шүүгч, захиргааны албан хаагчдын талаар танилцуулга мэдээлэл хийлээ. 
 
 
    Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийнхний зүгээс тус шүүхийн “Нээлттэй танхим”, Шүүх хуралдааны танхим, “Шүүхийн үйлчилгээний төв”-ийн хэргийн материалтай танилцах, хэргийн оролцогчидой уулзах хэсэг болон шүүхийн ажлын байрны тав тух, тохилог орчин бүрдүүлсэн байдлыг илүү сонирхож байв.