Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Улсын дээд шүүхийн Захиргааны танхимын шүүгч нар Захиргааны шүүхийн нэгдсэн байранд зочлов

2017-11-10   |   Админ

       Улсын дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн  М.Батсуурь шүүгч нарын хамт өнөөдөр Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. 
Энэ үеэр тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, Тамгын газрын дарга Д.Ганбаатар нар угтан авч өөрийн шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаа, шүүхийн байр, шүүгч, захиргааны албан хаагчдын талаар танилцуулга мэдээлэл хийлээ. 
Мөн энэ үеэр ерөнхий шүүгч Ц.Батсүрэн шүүн таслах үйл ажиллагааны явцын талаарх ерөнхий мэдээллийг өгсөн юм.