Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Төрийн албан хаагчийн ёс зүй, манлайлал сэдвээр сургалт зохион байгууллаа

2017-11-22   |   Админ

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын урилгаар “Төрийн албан хаагчийн ёс зүй, манлайлал” сэдвээр Удирдлагын академийн багш доктор, профессор Н.Цолмонтуяа 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр сургалт зохион байгуулав. Сургалтын үеэр захиргааны албан хаагчид холбогдох сэдвийн хүрээнд асуулт асууж, тус сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 
Дашрамд сонирхуулахад, ШЕЗ-өөс өнгөрсөн сард  нийт шүүхийн захиргааны албан хаагчдаас түвшин тогтоох шалгалт авсан билээ. Уг шалгалтын дүнд анализ хийсний үндсэн дээр тус шүүхийн тамгын газраас сургалтын хэрэгцээгээ тодорхойлж, төлөвлөгөө гарган ажиллаж байна.