Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Удирдлагын академийн багш, доктор Р.Бадралмаа сургалт хийлээ

2017-11-22   |   Админ

          Тус шүүхийн Тамгын газраас сургалтын хэрэгцээгээ тодорхойлж, төлөвлөгөө гарган ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Удирдлагын академийн нэр бүхий тэнхимүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, доктор, профессор багш нараас сургалт авч байна. Энэ удаад Захиргааны албан хаагчдад зориулан Удирдлагын академийн багш, удирдахуйн ухааны доктор Р.Бадралмаа “Удирдах ажилтны харилцааны ур чадвар”, “Хувь хүний хөгжил байгууллагын хөгжилд нөлөөлөх нь” зэрэг сэдвээр тус тус сургалт хийлээ.   
Сургалтын үеэр захиргааны албан хаагчид Р.Бадралмаа багшаас сонирхсон асуултдаа хариулт авч, харилцан мэдээлэл солилцсон юм.