Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2017-11-30   |   Админ

09.00
Ч.Жаргалсайханы нэхэмжлэлтэй, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн хүсэлтээр хуралдааныг хойшлуулж, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагт хийхээр товлов.  
09.00
Г.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Д.Халиуна
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 30 минутат хийхээр товлов.  
09.30
О.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч М.Цэцэгмаа
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10.00
Жамп ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргад холбогдох ашигт малтмалын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч У.Бадамсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон ирээгүй оролцогчийг оролцуулах гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагт  хийхээр товлов.
10.00
“Өү Юу Жи Си Си” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул, бүрэлдэхүүнд шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Д.Чанцалням
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13.30
МонЭнко ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТЕГ-ын УТХОГ-ын Татварын улсын байцаагч Э.Болормаа, Т.Заяахишиг нарт холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон ирээгүй оролцогчийг оролцуулах гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагт 30 минутад  хийхээр товлов.
14.00
Гуулин талын жонш ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГазарт холбогдох шийдвэрийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Н.Дуламсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагт 30 минутад  хийхээр товлов.
14.30
Д.Оюундалайгийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын ерөнхий аудиторт холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Н.Дамдинсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон хариуцагч өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагт 30 минутад  хийхээр товлов.