Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны тойм

2017-12-31   |   Админ

10.00
Цомбон тоосго ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын төв 1-р эмнэлэгт холбогдох тендрийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 09 цагт  хийхээр товлов
 
10.30
Сэрүүлэг констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох барилгын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Н.Дуламсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон хариуцагч өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагт 30 минутад  хийхээр товлов.
13.30
Л.Бямбанорвын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох бүртгэлиййн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч С.Төмөрбат
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.