Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2017-12-05   |   Админ

09.00
П.Отгонбаатар нарын нэхэмжлэлтэй Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох бүргтэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон хэргийн оролцогчдын зүгээс эвлэрэх хугацаа хүссэн тул шүүх хуралдааныг долоо хоног хойшлуулж, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн  09 цагт хийхээр товлов.
10.00
Нексүс зоны ХХК-ийн нэхэмжлэлтэй ХАА-н халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиралд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч Д.Халиуна
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон зайлшгүй нотлох баримт шаардлагатай гэж үзсэн шүүх хуралдааныг долоо хоног хойшлуулж, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн  11 цаг 30 минутад  хийхээр товлов.
10.00
“Мига-Эрин” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмалын газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч М.Батзориг, бүрэлдэхүүнд шүүгч М.Цэцэгмаа, шүүгч Л.Өлзийжаргал
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон зайлшгүй нотлох баримт шаардлагатай гэж үзсэн шүүх хуралдааныг долоо хоног хойшлуулж, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн  16 цагт хийхээр товлов.
10.00
Б.Батсайханы нэхэмжлэлтэй Ерөнхий сайдад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч С.Төмөрбат
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11.00
Ж.Болдын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч Б.Адьяасүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн  14 цагт хийхээр товлов.
10.00
Х.Ганхуягийн нэхэмжлэлтэй АМГТГ-ын холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч Л.Батбаатар, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч С.Төмөрбат
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон ирээгүй оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн  11 цагт хийхээр товлов.
12.00
Ш.Чиймаагийн нэхэмжлэлтэй ОӨУБЕГ-т холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч М.Цэцэгмаа
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн шаардлагыг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 
13.30
Ж.Отгонжаргалын нэхэмжлэлтэй СБД-ийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч Д.Халиуна
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага зайлшгүй нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн  09 цаг 30 минутад хийхээр товлов.
14.00
“Эко минералс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГ-ын Кадастрын хэлтэст холбогдох  маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч М.Батзориг
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох аримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.
14.00
“Усжуулах” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Засгийн газарт холбогдох  актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Н.Дамдинсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 
14.30
“Тэнүүн огоо” ХХК, “Тэнүүн огоо 3” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЗД, Нийслэлийн тээврийн газарт холбогдох  маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Л.Батбаатар
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох аримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагт хийхээр товлов.
15.30
Г.Золзаяагийн нэхэмжлэлтэй, газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.7, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.