Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2017-12-06   |   Админ

10.00
Т.Мөнхбаярын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн 9-р хорооны ИНХ- холбогдох  маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Ц.Батсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2-т заасныг тус тус удирдлага болгон нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт хийхээр товлов.
11.00
Юниверсити хоспитал ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Л.Өлзийжаргал
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.
13.30
Б.Эрдэнэбилэгийн нэхэмжлэлтэй, НЗД, ОӨУБЕГ-т холбогдох  бүртгэл, газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 -т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.