Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Оны шилдгүүдээ шалгаруулав

2018-01-02   |   Админ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 онд зохион байгуулж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээгээ дүгнэж,  ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан тэргүүний шилдэг алба хаагчидаа шагнаж урамшууллаа. 
Шүүн таслах ажлаараа бусдыгаа манлайлсан шүүгч Ц.Одмааг "Шилдэг шүүгч”-ээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шүүхийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шүүгч М.Цэцэгмаа,  “Шилдэг мэргэжилтэн”-ээр Хэргийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхболор, “Шилдэг туслах”-аар шүүгчийн туслах Э.Азбаяр, "Шилдэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга”-аар М.Баасанцэцэг, “Шилдэг шүүхийн захиргааны ажилтан”-аар бичиг хүргэгч Х.Гэндэн нар тус тус шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав. Мөн Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу хуульч” шагналаар шүүгчийн туслах Х.Эрдэнэцогт, Ө.Болорчимэг, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн В.Эрдэнэбат, Зам, тээврийн хөгжлийн яамны “Онц тээвэрчин” шагналаар жолооч Г.Амартогтох нар тус тус шагнуулж, энгэр цооллоо.  Шилдэг шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын шагналыг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, Тамгын газрын дарга Д.Ганбаатар нар гардуулж, баяр хүргээд цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилт хүссэн юм.