Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн туршлага солилцов

2018-01-10   |   Админ

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн шүүхийн Тамгын газрын дарга Н.Чулуунжав мэргэжилтнүүдийн хамт 2018 оны 01 дүгээр 05-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцохоор хүрэлцэн ирлээ. 
Энэ үеэр тус шүүхийн Тамгын газрын дарга Д. Ганбаатар  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн шүүхийн хамт олныг албан өрөөндөө хүлээн авч өөрийн шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаа, шүүхийн байрны талаарх мэдээлэл, шүүгч, захиргааны албан хаагчдын талаар танилцуулга мэдээлэл хийлээ. Мөн тус шүүхээс шинээр хэрэгжүүлж буй 3 төрлийн апплекейшн, мөн шүүхийн пэйж хуудаст нэвтрүүлэн ажиллаж байгаа чат пот, “Шүүхийн үйлчилгээний төв”-д байрлах цахим булан зэргийн талаар мэдээлэл өгч ажиллалаа. 
Шинээр хэрэгжүүлж буй эдгээр ажлыг тус шүүхийн хамт олон илүү сонирхож, өөрийн шүүхийн үйл ажиллагаатай уялдуулан нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа энэ үеэр илэрхийлж байв.