Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2018-01-10   |   Админ

09.30
“Лувсанданзанравжаа академи” ТББ-ийн нэхэмжлэлтэй, БОАЖ-ын Сайдад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Н.Дамдинсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.
10.00
“ВАБК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГ-т холбогдох ашигт малтмалын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Д.Халиуна
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон зайлшгүй нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул хуралдааныг хойшлуулж, 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
11.30
“Монгоулд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГ-ын Сонгон шалгаруулалтын Комиссын даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хүсэлтийг хүлээж аваагүй тул гомдол гаргахаар болж, шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.
11.30
“Мандах Орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Д.Халиуна
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цагт хийхээр товлов.
13.30
Л.Даваажавын нэхэмжлэлтэй, НХТЕТГ-т холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч М.Батзориг
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон зайлшгүй нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.
14.00
Батлан хамгаалах туслах нийгэмлэг төв зөвлөлийн нэхэмжлэлтэй, МУЗГ-т холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Б.Мөнх-Эрдэнэ
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон зайлшгүй нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.
14.00
Женерал экспедишн ХХК-ийн нэхэмжлэлтэй, БОАЖЯ-д холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Л.Батбаатар
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон зайлшгүй ирээгүй оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлов.