Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Сургалт зохион байгуулав

2018-01-25   |   Админ

      Тус шүүхийн хэргийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхболор, мэдээлэл технологи харицуцсан мэргэжилтэн Б.Баттогтох нар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт зориулан сургалт зохион байгуулав. Уг сургалтаар мэдээлэл технологийн мэргэжилтний зүгээс шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын гаргадаг түгээмэл алдаа, түүнийг хэрхэн зөв хийх, тоног төхөөрөмжтэй хэрхэн харьцах талаар заалаа. Харин хэргийн хөдөлгөөн харицсан мэргэжилтэн Ч.Мөнхболорын хувьд тэмдэглэлээ зохих хугацаанд нь журмын дагуу бүртгүүлэх, цаг ашиглалт, хувцаслалтдаа анхаарах талаар зөвлөгөө өгсөн юм. 
Тамгын газрын зүгээс шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт нь оны эхнийх бөгөөд цаашид сэдэвчилсэн сургалтууд хийхээр төлөвлөн ажиллаж байна.